Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд


Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн түүний антомын бүтэц

Умайн бүтэц ба үйл ажиллагаа


Умай (uterus)нь эмэгтэйн нөхөн үржихүйн гол эрхтэний нэг бөгөөд бага аарцгийн хөндийд байрласан дотроо хөндийтэй цул булчинлаг, хос биш эрхтэн юм. Умай нь үр хөврөлийг өсгөн торниулах гол үүрэгтэй бөгөөд балчир охидоос насанд хүрсэн эмэгтэй хүртэлх үе шатуудад хэлбэр хэмжээ, үйл ажиллагааны хувьд өөрчлөгдөн хувирч ирдэг. Умай нь торх хэлбэртэй, бага аарцгийн хөндийд холбоосуудаар бэхлэгдэн дүүжлүүр маягаар байрлах бөгөөд урд хэсэгт давсаг, ар талаар нь шулуун гэдэс байрлана. Умай нь ёроол, их бие, хүзүү гэсэн 3хэсэгтэй.Охидод биений юм ирэх хүртэл умайн хэмжээ умайн хүзүүнээс 2 дахин бага байдаг. Насанд хүрсэн эмэгтэйн умайн уртын хэмжээ төрөөгүй эмэгтэйд 7-8см, төрсөн эмэгтэйд 8-9.5см, өргөн нь 4-4.5 см, зузаан нь 2-3 см, жин нь төрөөгүй эмэгтэйд 40-50 гр,төрсөн эмэгтэйд 80-90 гр эзэлхүүн нь 4-6 см куб байдаг.Умайн дээд ёроол хэсэг нь өргөн бөгөөд 2 тал руугаа нарийхан суваг болон үргэлжилнэ.Үүнийг үрийн хоолой гэх бөгөөд 7-10 см хэмжээтэй байна. Умайн 2 хажуу талдөндгөвч хосоороо тусгай холбоосоор бэхлэгдэн байрлана. Умайн их бие нь дотроо хөндийтэй ба эндээс сарын тэмдгийн цус гадагшлах нарийн нийлмэл процесс явагдана. Их биеэс доош умай хэмжээ нарийсан умайн хүзүүнд шилжинэ.Умайн хүзүү нь 3-4 см үргэлжлэх ба үтрээ рүү суваг нь нээгдэнэ. Үтрээ талаас харагдах уг сувгийг умайн хүзүүний суваг гэх бөгөөд төрөөгүй эмэгтэйд дугариг харагдах ба төрсөн эмэгтэйнх хөндлөн зурвас хэлбэртэй харагдана.Умай нь аарцгийн хөндийд ёроол хэсэг нь давсаг руу тонгойсон байдлаар ихэвчлэн байрлах бөгөөд зарим тохиолдолд арагшаа, хэт арагшаа г.м байрлалаар байрлана.


Хэлүү гэж юу вэ?
Хэлүү нь эм бэлэг эрхтэний дээд хэсэгт буюу бэлгийн уруулны дээр байрладаг. Англиар болclitoris гэж хэлдэг. Энгийнээр хэлбэл маш олон мэдрэлийн цэгүүдтэй жижиг"мах" юм.
Хэлүүний бүрхүүл хэлүүг бүрсэн байдаг. Олон хүмүүс хэлүүний бүрхүүлийг хэлүүтэй андуурах тохиолдол бий. Бас нэг хүмүүсийн мэдэхгүй зүйл нь хэлүүний ихэнх хэсэг нь бидний нүдэнд харагдахгүйгээр дотор талд байдаг байна.



Бэлгийн уруул
Бэлгийн их уруул нь бэлэг эрхтнийг гадны нөлөөнөөс хамгаалж байх зохилдлогоотой,гадна дээд хэсгээрээ үсээр хучигдсан хос арьсан нугалаас юм. Бэлгийн их уруул нь арьсан дороо өөхлөг эдтэй байдгаас зузаавтар, бор өнгөтэй, үстэй байдаг.

Бэлгийн их уруулын дотор талаар бэлгийн бага уруул байрлана. 
Бэлгийн бага уруул нь улаан ягаан өнгөтэй арьсан нугалаас юм. Энэ нугалаас хэсэгт шүүрэл ялгаруулдаг булчирхайнуудын сүв нээгддэгээс цагаан өнгөр хуримтлагдсан байдаг бөгөөд үүнийг угааж цэвэрлэх нь эрүүл ахуйн хувьд тохиромжтой. 
Эмэгтэй хүний бэлгийн уруулыг дотор нь 2 хувааж үздэг.
1. бэлгийн их уруул
2. бэлгийн бага уруул
Бэлгийн бага уруулууд дээд хэсэгтээ буюу умдагны доор нийлж хэлүүг үүсгэнэ. Энэ нь мэдрэлийн судлаар баялаг, маш цочромтгой эрхтэн бөгөөд бэлгийн таашаал авах,дур ханахад чухал үүрэгтэй. Хэлүүний доод талд шээсний сүв байрлана.
Бэлгийн бага уруулуудын хоорондох амсарыг үтрээний үүдэвч гэж нэрлэдэг. Бэлгийн хавьталд ороогүй охидод үтрээний үүдэвч онгон хальсаар халхлагдаж байна.
Бэлгийн бага уруул нь ягаавтар туяатай болон бага зэрэг бор өнгөтэй байвал мөн бэлэг эрхтний хэвийн хэлбэр юм. 

                                                       Өндгөвч

Өндгөвч нь умайн зүүн ,баруун талд гуурсан хоолойн харалдаа доор нь түүний салбангуудтай шүргэлцэж байрладаг.
Насанд хүрсэн эмэгтэйн өндгөвч
·                     5-8гр жинтэй,
·                     2,5-5 см урт
·                     1,5-3см өргөнтэй, ээлжлэн ажилладаг бэлгийн хос булчирхай. Эмэгтэй хүн болгонд өөр өөр хэв маягыг бүрдүүлж сониуч, амьдралын төлөө тэмцэх, төрөлт болгондоо нялхарч уян зөөлөн хэрсүү занг бий болгодог дааврыг цусанд оруулна.
Үндсэн хоёр чухал үүрэг гүйцэтгэнэ.
1. Өндгөвчүүдэд фолликулууд үүсч хөгжин хагарч эм бэлгийн эс гадагшилна.
2. Бэлэг эрхтний 2 төрлийн стероид даавар (эстрогенууд,прогестрон)үүснэ.
Эдгээрээс гадна өндгөвчүүдэд бага хэмжээний эр бэлгийн даавар андроген ялгарна.
Ихэнх нь ураг хөгжих явцад арилж хатингаршина. Охин хүүхэд төрөх үед 2 өндгөвчинд 500сая анхдагч фолликулууд байна. Анхдагч фолликулуудын хатингаршиж арилах процесс өсвөр насны эхлэл хүртэл үргэлжилж, тэдгээрийн тоо 2 дахин цөөрнө.
Бэлэг хөгжил гүйцмэгц өнчин тархины булчирхайлаг хэсгээс ялгарах гонадотропны даавруудын нөлөөн дор эм бэлгийн эсийг тойрч мөхлөгт эсүүд ургаж 2догч фолликулууд үүснэ. Цаашид 2догч фолликулуудаас 3дагч фолликул үүсэх бөгөөд дотроо хөндийтэй байна.Хөндийд шингэн, эм бэлгийн эс байршина.Биений юмны мөчлөгийн үргэлжлэх хугацаатай тохирч ээлжилт фолликул үечилсэн байдлаар үүсч хөгжинө. Эмэгтэйн амьдралын үр удмаа нөхөх үеийн туршид ойролцоогоор 400мянган фолликул хөгжинө. Хөгжлийнхөө эцсийн шатанд хүрсэн фолликул 2см -ийн диаметртэй болно. ФСГ ба ЛД- ийн хавсарсан нөлөөн дор фолликулын дотоод даралт ихсэнэ, мөн фолликулын хананд уусгагч ферментүүд, окситоцин рефлексийн замаар үйлчилсний үр дүнд хэвлийн хөндий рүү харсан чөлөөтэй захны хэсэг цоорч эм бэлгийн эс гадагшилна.
Эм бэлгийн эс гадагшилахаасаа өмнөхөн хуваагдана, эм бэлгийн эс гадагшилж хэвлийн хөндийд орших умай гуурсан хоолойд орно. Эм бэлгийн эс гадагшилсны дараа фолликулын жижигхэн ур маягтай эсүүд,холбогч эдийн бүрхүүл улам зузаарч хөгжин, тэдгээрт липид хуримтлагдан, шар бие үүсч хөгжинө.
Фолликулын бүрхүүлд ФСД ба ЛДийн нөлөөгөөр бэлгийн даавар эстроген, гестаген, андрогенууд үүсч ялгарна.

· ЭСТРОГЕНуудын нөлөөгөөр охидод бэлгийн хоёрдогч шинж өөхлөг давхарга байрших, аарцаг өвөрмөц байршилаа олох, хөх томрох, умдаг суганд үс ургах, бэлгийн их бага уруул томрох, үтрээ уртсах, умайн салстын хөгжилийг хангана.
· ГЕСТАГЕНүүд жирэмсний хэвийн хөгжлийг хангана. Эстрогентэй хавсарч жирэмсэн төрсний дараа сүүжих процессд нөлөөлнө.
· АНДРОГЕНүүд бага хэмжээтэй ялгарч умдаг суганд үс ургах хэлүү бэлгийн их уруул хөгжих боломжийг хангана. Эм бэлгийн эс гадагшлах явцад гонадотропны даавруудын хэмжээ мэдэгдэхүй ихсэнэ. Фолликул хөгжих эм бэлгийн эс гадагшилах, шар биеийн хэсэг үүсэх нь эстрогенуудын ялгаралтай холбоотой.
























댓글 1개:

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    답글삭제