Эмчилгээнээс гадуурх үйлчилгээ


1.     Онгоцны буудлаас тосох, үдэх үйлчилгээ: 
     Өвчтнүүдийн ая тохитой байдлыг хангахын тулд өвчтнийг онгоцны буудал дээр тосон эмнэлэг буюу байр буудалд нь хүргэж өгөх үйлчилгээгээр хангаж байна. 
    Энэ үйлчилгээг авахыг хүсвэл та МизМэди эмнэлгийн монгол ажилтан буюу координатортай холбогдон хэзээ ирэх тухай тизний мэдээллээ өгөөд захиалга хийлгэх боломжтой.
 





2.     Медифон: 
     Өвчтний харилцаа холбоо тогтоох ая тохийг хангах үүднээс Iphone гар утас үнэгүй түрээслүүлэх үйлчилгээг үзүүлж байна. Утас шаардлагатай бол эмнэлэг дээр ирсэн анхны өдөр бүртгэл хийлгэхдээ орчуулагчдаа хэлээд гадаад паспортоо үзүүлэн утас түрээслэх гэрээнд гарын үсэг зуран утсаа хүлээн авах боломжтой.
МизМэди эмнэлэгт үйлчлүүлэхээр ирсэн гадаад                           өвчтнүүдэд солонгост байх хугацаанд нь медифон/                     смартфон/ түрээслүүлэх үйлчилгээ. 
Түрээсийн төлбөр : үнэгүй
Ярианы төлбөр: 5вон/1секунд (300вон/1минут)
ОУ-ын яриа нь ОУЯТ-ийн тарифаас хамаарна.
Интернет ашиглалтын төлбөр : 300MB/1өдөрт үнэгүй                ашиглах боломжтой.
1өдөрт 300MB-с хэтэрсэн тохиолдолд интернет ашиглалт хязгаарлагдана. 





3.     Байрлах байр,буудал:  
       Байршил сайтай, хямд төсөр нэг өрөөтэй энгийн хөлсний байрнаас авхуулаад ганган тансаг том өрөөтэй үнэтэй зочид буудлын өрөөнүүдийг ч үйлчлүүлэгчдийн хүсэлт, сонголтын дагуу захиалан бэлдэж үйлчилнэ. Байр буудлын зураг, үнэ мэдээлэлтэй танилцсаны дараа алийг нь сонгохоо координаторт мэдэгдэн захиалга хийлгэх боломжтой. 





댓글 없음:

댓글 쓰기