Анхны алхам!

Хэрэв та манай эмнэлэгт хандахаар шийдсэн бол
rdolgormaa@yahoo.com, mizlove@mizmedi.com  хаягаар надтай холбогдох шаардлагатай. Та мэйлээр бичсэн захидлынхаа хариуг хурдан авахыг хүсвэл 
- захидалдаа өөрийнхөө овог нэрийг тодорхой зөв бичиж ирүүлнэ үү.
- таныг өмнөх захидлууд/мэйлүүд/- аа устгахгүй байхыг хүсье.
- захидалд өөрийнхөө утасны дугаар/шаардлагатай тохиолдолд тантай дахин холбоо барих Монгол дахь утасны дугаар/- аа заавал тэмдэглэж үлдээнэ үү.
Та манай эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг сонирхон манай координатортай холбогдсон тохиолдолд танд дэлгэрэнгүй тайлбарыг өгөхөөс гадна манай эмнэлэгт шинжилгээ эмчилгээ хийлгэхээр ирэхийн өмнө та хэрхэн бэлдэж ирэх тухай тайлбарлаж өгөх болно. Үүнд:
Эмчилгээг эхлэхийн тулд эхлээд та (эмэгтэй/эрэгтэй) анкет бөглөж явуулах ёстой. Бөглөх анкетийг би танд мэйлээр илгээх болно. Анкетийг та монгол юмуу англи хэлний аль нэг дээр бөглөөд над руу явуулахаас гадна та өмнө нь өгч байсан зарим нэг чухал шинжилгээний хариунуудын хамтаар бидэнд ирүүлнэ үү.Үүнд
-Сарын тэмдгийн 7дахь өдөр болон 12дахь өдөр хийсэн ЭХО шинжилгээний хариу (сүүлийн 3~6 сараас хэтрээгүй)
-Гормоны шинжилгээнүүд (сүүлийн 3~6 сараас хэтрээгүй) Үүнд:
FSH (фолликул идэвхжүүлэгч даавар),
LH (лютеинжүүлэх даавар),
E2 (эм бэлгийн даавар),
TSH (бамбай идэвхжүүлэгч даавар),
PRL(Пролактин),
AMH(Антимюллеров гормон)
-Нөхрийн үрийн шингэний шинжилгээний хариу
(хэрвээ үр шилжүүлэн суулгах бодолтой байгаа бол)
-Бусад шинжилгээ(өмнө нь хийлгэж байсан мэс засал, шинжилгээний хариунууд)-ний хариунуудыг координаторт явуулах хэрэгтэй.

 Таны явуулсан материалуудыг бид нэгтгэн цэгцлээд мэргэжлийн эмчид танилцуулж зөвлөгөө авсны дараа
-та хэзээ ирж эмчилгээ хийлгэх боломжтой эсэх, хэрхэн бэлдэж ирэх ёстой талаарх эмчийн санал бодлыг бид танд уламжлах болно.
Эмчилгээнд ирэхийн өмнө бэлтгэх гэдэг нь эмч таны бидэнд явуулсан шинжилгээний хариунуудтай танилцаж дүгнэлт хийсний үндсэн дээр таныг манай эмнэлэгт эмчилгээнд ирэхийн өмнө зайлшгүй уух шаардлагатай гэж үзсэн эм бэлдмэл, витаминуудыг бичиж өгөх тохиолдол ч гардаг. Энэ нь өвчтнүүд манай эмнэлэгт ирээд илүү үр дүнтэй эмчилгээг хийлгэж чадсан байхад тустайгаас гадна солонгост ирж хугацаа алдалгүйгээр эх орондоо албан ажлаа хийнгээ ууж бэлдэж байгаад ирээд шууд эмчилгээг эхлүүлэх боломжийг бүрдүүлж өгөх давуу талтай. 

      Таны явуулсан материалын хариуг бид танд 2~3 хоногийн дотор өгнө. Энэ хугацаанд таны анкет, шинжилгээний хариунуудыг орчуулах, эмчид таны материалуудыг танилцуулж зөвлөгөө авах гэх зэрэг бэлтгэл ажлуудыг хийдэг.
Хэрэв таны явуулсан материал, мэйлийн хариу дээрх заасан хугацаанаас хэтэрсэн ч хариу ирэхгүй тохиолдолд та бидэнд дахиж мэйл явуулах юмуу 82/10-2717-9550 дугаараар холбоо барина уу.




Анхаарах зүйл! IVF ажилбар буюу үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэх хосууд нь Монгол улсад албан ёсоор гэрлэлтээ батлуулсан гэр бүлийн хосууд байх шаардлагатай. Учир нь  IVF ажилбарыг хийх үед эмнэлгээс хосуудын гэрлэлтийн баталгааны эх хувийг материалдаа хавсаргаж өгөхийг шаарддаг. 


Энэхүү дүрэмд саяхнаас өөрчлөлт орсон бөгөөд хэрвээ албан ёсоор гэрлэлтээ хараахан батлуулж амжаагүй байгаа хосууд үр шилжүүлэн суулгахыг хүссэн тохиолдолд хосууд нь цаанаа өөр ямар нэг хүнтэй гэрлэлт батлуулаагүй ганц бие иргэн болох нь үнэн гэдгийг нотолсон албан бичгийг иргэний бүртгэл мэдээллийн албанаас авч явуулсан тохиолдолд үр шилжүүлэн суулгах боломжтой болсон юм.







댓글 없음:

댓글 쓰기