Мэдэж байвал зохих мэдээллүүд

ТӨРӨХИЙН ӨМНӨХ ХӨГЖИЛ

Үр тогтсон ганц зигот эс үржсээр 100 триллион эстэй насанд хүрсэн хүн болтол хөгжих динамик үйл явцыг байгалийн хамгийн гайхамшигт үзэгдэл гэлтэй.
Насанд хүрсэн хүний бие организмын хэвийн үйл ажиллагаа нь ерөнхийдөө эхийн хэвлийд байх үед бүрэлддэг бөгөөд зарим үйл ажиллагаа нь бүр жирэмсний эхэн үед төлөвшдгийг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.
Эхийн хэвлийд хүний биеийн бүтэц бүрэлдэн тогтож, төрсний дараа амьдрахад шаардлагатай үйл хөдлөл, чадвар нь төлөвшдөг тул энэ үеийг одоо цагт хүн амьдралдаа бэлтгэх үе гэж үздэг болж байна.

Chapter 2   Terminology

Хүний жирэмсэн үе ихэвчлэн үр тогтсон мөчөөс эхлэн хүүхэд төрөх хүртэл ойролцоогоор 38 долоо хоног үргэлжилнэ.
Үр тогтсоноос хойших эхний 8 долоо хоногт хэвлий дэх хүүхдийг шинжлэх ухаанд “эмбрион” гэж нэрлэдэг, энэ нь “үр хөврөл” гэсэн утгатай үг юм. Хөврөлийн үе гэдэг эхний энэ хугацаанд хүний бие эрхтний ихэнх үндсэн тогтолцоо бүрэлддэг.
8 долоо хоног дууссанаас эхлэн хүүхэд төрөх хүртэлх үед хэвлий дэх хүүхдийг шинжлэх ухаанд “фетус” гэх бөгөөд энэ нь “ураг” гэсэн үг юм. Ургийн үе гэдэг энэ хугацаанд хэвлий дэх хүүхдийн бие томорч, эрхтний системүүд ажиллагаанд орж эхэлнэ.
Үр хөврөл ба ургийн насыг үр тогтсон мөчөөс эхлэн тоолно.

The Embryonic Period (The First 8 Weeks)

Embryonic Development: The First 4 Weeks

Chapter 3   Fertilization

Биологийн үүднээс, эрэгтэй эмэгтэй хоёр хүн бэлгийн эсээрээ дамжуулан тус бүр 23 хромосомоо нийлүүлж, үр тогтсон тэр л мөчөөс хүний хөгжил эхэлж байгаа юм.
Эмэгтэй хүний бэлгийн эсийг “ооцит” буюу “өндгөн эс” гэнэ.
Харин эрэгтэй хүний бэлгийн эсийг “сперматозоид” буюу “эр бэлгийн эс” гэдэг.
Өндгөн эс өндгөвчөөс гадагшилсны дараа шинжлэх ухаанд “Фаллопийн хоолой” гэж нэрлэдэг умайн 2 хоолойн аль нэгэнд эр бэлгийн эс, өндгөн эс хоёр нэгдэнэ.
Эмэгтэйн өндгөвч нь савтайгаа умайн хоолойгоор холбогдож байдаг.
Хоёр эс нэгдсэнээр үүссэн нэг эсийг зигот гэдэг, энэ нь “нийлж нэгдсэн” гэсэн утгатай.

Chapter 4   DNA, Cell Division, and Early Pregnancy Factor (EPF)

DNA
Зигот эсийн 46 хромосом нь шинэ хүний генетикийн бүрэн мэдээллийг багтааж байдаг. Хүний хөгжлийн тэрхүү нарийн төлөвлөгөө ДНХ-гэдэг нягт эрчлэгдсэн хэлбэртэй молекулд бичигдсэн байдаг. Энэ молекулд хүний бие хэрхэн хөгжих бүх заавар багтсан байдаг.
ДНХ-ийн молекулын хос спираль бүтэц эрчилсэн шатыг санагдуулна. Уг “шатны” гишгүүрүүд гуанин, цитозин, аденин, тимин хэмээх хос молекулуудаас бүрдэнэ.
Гуанин нь зөвхөн цитозинтой хосолдог бол аденин нь зөвхөн тиминтэй хосолно. Хүний нэг эсэд 3 тэрбум орчим ийм хослол байна.
ДНХ нь маш арвин иэдээлэлтэй бөгөөд хэвлэж болдогсон бол нэг л эс дэх хослол бүрийн эхний үсгүүд л гэхэд 1.5 сая хуудас болох юм!
Хүний нэг эсийн ДНХ хэсгүүдийг үзүүрээр нь залгавал даруй 1 метр болно.
Насанд хүрсэн хүний бүх 100 триллион эсийн ДНХ-г эрчлээсийг нь задалж сунгавал 100 тэрбум километр урт болно. Энэ нь Дэлхийгээс Нар хүртэл 340 удаа очоод эргээд ирэхтэй тэнцэх зай юм.
Cell Division
Үр тогтсоноос 24 – 30 цагийн дараа зигот эсийн анхны хуваагдалт дуусна. Эс хуваагдах үйл явц цааш үргэлжилж, нэг эс хоёр хуваагдаж, хоёр эс дөрөв болж цааш олширно.
Early Pregnancy Factor (EPF)
Үр тогтсоноос хойш ердөө 24 - 48 цагийн дараа эхийн цуснаас “жирэмсний эрт үеийн фактор” хэмээх даавар илрүүлж жирэмсэлснийг тогтоох боломжтой.

Chapter 5   Early Stages (Morula and Blastocyst) and Stem Cells

Жирэмсний 3 - 4 дэх өдөр эс хуваагдах явцад үр хөврөлийг морул гэнэ.
Жирэмсний 4 - 5 хоногт энэхүү эсэн бөмбөлөг дотор хөндий зай үүсэх бөгөөд энэ үед үр хөврөлийг бластоцист гэдэг.
Бластоцистийн дотор талын эсүүдийг дотоод эсийн масс гэх агаад тэдгээр нь хүний толгой, их бие, бусад амин чухал бүтцийг үүсгэнэ.
Дотоод эсийн масс дахь эсүүд тус бүр нь хүний биеийн 200 гаруй төрлийн эсийг үүсгэх чадвартай тул тэдгээрийг үр хөврөлийн үндсэн эс гэдэг.

Chapter 6   1 to 1½ Weeks: Implantation and Human Chorionic Gonadotropin (hCG)

Үр хөврөл умайн хоолойгоор доошилж савны дотоод хананд бэхлэгдэнэ. Имплантаци гэдэг энэ үйл явц жирэмсний 6 дахь хоногт эхлээд 10 – 12 дахь хоног дээр дуусдаг.
Өсөж байгаа үр хөврөл хорионт гонадотропин хэмээх даавар ялгаруулдаг ба жирэмснийг тодорхойлох сорилтын ихэнх нь энэхүү дааврыг илрүүлэх зарчимд тулгуурладаг.
Хорионт гонадотропин эхийн биеийн бусад дааварт нөлөөлж, сарын тэмдэг ирэхийг зогсоож, жирэмсэн үеийг үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлдэг.

Chapter 7   The Placenta and Umbilical Cord

Үр хөврөл эхийн умайд суусны дараа бластоцистийн гаднах эсүүдээс эхийн бие махбод ба хүүхдийн бодисын солилцооны системийн хооронд зуучлагч орчин болох ихэс үүснэ.
Ихэс эхийн биеэс үр хөврөлд хүчилтөрөгч, шим тэжээл, даавар, эм зэргийг дамжуулж хүргэнэ; ялгаруулсан хаягдал бодисыг зайлуулна; эхийн цус үр хөврөлийн цустай холилдохоос сэргийлнэ.
Ихэс бас даавар ялгаруулж, үр хөврөл болон ургийн температурыг эхийн биеийнхээс арай өндөр байлгана.
Эхийн хэвлий дэх хүүхэд хүйн судсуудаар дамжуулан ихэстэй харьцаж байдаг.
Ихэс урагт амьдрахад нь шаардлагатай биологийн бүх нөхцлийг хангаж өгдөг нь орчин үеийн сэхээн амьдруулах тасгийн бүх төхөөрөмжөөс огт дутахгүй.

Chapter 8   Nutrition and Protection

Эхний долоо хоногт дотоод эсийн масс гипобласт, эпибласт хэмээх хоёр давхарга үүсгэнэ.
Гипобластаас үүсэх шар хүүдийгээр эхийн биеэс үр хөврөлд жирэмсний эрт үед шим тэжээлийн бодис хангагддаг.
Эпибластын эсүүдээс үүсэх амнион гэдэг усан бүрхэвчид хөврөл, дараа нь ураг эхээс төрөх мөч хүртлээ өсөж хөгжиж байдаг.

Chapter 9   2 to 4 Weeks: Germ Layers and Organ Formation

Ойролцоогоор 2,5 долоо хоног болоход эпибластаас өөр өөрийн тодорхой үүрэг бүхий давхаргыг бүрдүүлэх эктодерм, эндодерм, мезодерм хэмээх 3 эд үүсдэг.
Эктодерм нь хөгжиж тархи, нугас, мэдрэл, арьс, хумс, үс зэрэг олон бүтэц бий болгоно.
Эндодерм нь амьсгалын болон хоол боловсруулах системийг бүрдүүлэхээс гадна элэг, нойр булчирхай зэрэг чухал эрхтний хэсгийг үүсгэнэ.
Мезодерм нь зүрх, бөөр, яс, мөгөөрс, булчин, цусны эс, бусад бүтцүүдийг үүсгэнэ.
3 долоо хоног болоход тархи нь их тархи, дунд тархи, бага тархи хэмээх гурван хэсэгт хуваагдан хөгжинө.
Мөн амьсгалын ба хоол боловсруулах системийн хөгжил үргэлжилнэ.
Шар хүүдийд цусны эс анх бий болмогц үр хөврөлд бүхэлд нь судаснууд бий болж, гуурс хэлбэрийн зүрх ч үүснэ.
Түргэн томорч байгаа зүрх маш богино хугацаанд эвхэгдэж зүрхний тасалгаанууд бүрэлдэж эхэлнэ.
Үр тогтсоноос хойш 3 долоо хоног ба нэг өдөр өнгөрөхөд зүрх цохилж эхэлнэ.
Адил үүрэг бүхий бүлэг эрхтнийг эрхтний систем гэх агаад цусны эргэлтийн систем нь хамгийн түрүүнд ажиллагаанд ордог систем юм.

Chapter 10   3 to 4 Weeks: The Folding of the Embryo

3 ба 4 дэх долоо хоногийн хооронд хүүхдийн биеийн ерөнхий хэлбэр бүрэлдэж эхлэх ба үр хөврөлийн тархи, нугас, зүрх шар хүүдийд харагдана.
Үр хөврөл маш түргэн өсөж, эвхэгдэж эхэлнэ. Энэ үеэр шар хүүдийн хэсэг нь хоол боловсруулах системд нэгдэж, мөн цээж, хэвлийн хөндийг үүсгэнэ.

Embryonic Development: 4 to 6 Weeks

Chapter 11   4 Weeks: Amniotic Fluid

4 долоо хоног болоход үр хөврөл тунгалаг шингэнээр дүүрсэн хүүдийгээр бүрхэгдэнэ. Амнион шингэн гэдэг энэхүү ариун шингэн үр хөврөлийг доргиж гэмтэхээс хамгаалдаг.

Chapter 12   The Heart in Action

Зүрх ердийн үедээ минутад 113 цохилно.
Цохилт бүхэнд зүрхний тасалгаануудад цус орж, гарахад зүрхний өнгө өөрчлөгдөж байгааг ажиглаж байгаа биз?
Зүрх хүүхэд төрөх хүртэл 54 сая орчим удаа цохилж, хүн наян нас наслахад нийт 3.2 тэрбум гаруй цохилно.

Chapter 13   Brain Growth

Тархи маш түргэн томорч, их тархи, дунд тархи, бага тархины хэлбэр өөрчлөгдөнө.

Chapter 14   Limb Buds

4 дэх долоо хоногт үр хөврөлд дөрвөн товгор үүсэж, тэр нь цаашдаа ирээдүйн хүүхдийн дөрвөн мөчний эхлэл болно.
Одоохондоо арьс нь ганцхан давхар эсүүдээс тогтож байгаа учир маш тунгалаг харагдана.
Арьс зузаарах тусам тунгалаг байдал нь алдагдаж, нэг сар орчмын дараа үр хөврөлийн дотор эрхтнүүд харагдахгүй болно.

Chapter 15   5 Weeks: Cerebral Hemispheres

Тархи үргэлжлэн маш түргэн өссөөр 4 – 5 долоо хоногт 5 хэсэгт хуваагдана.
Энэ үед толгой нь үр хөврөлийн биеийн хэмжээний 1/3 хувийг эзэлнэ.
Тархины тал бөмбөлгүүд үүсэж, аажмаар тархины хамгийн том хэсгүүд болно.
Тархины хагас бөмбөлгүүд нь хүний бодох, сурах, санах, ярих, харах, сонсох, дураараа хөдлөх, асуудал шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

Chapter 16   Major Airways

Амьсгалын системд баруун зүүн гуурс бүрэлдэж эхлээд аажмаар цагаан мөгөөрсөн хоолойг хоёр уушгитай холбож өгнө.

Chapter 17   Liver and Kidneys

Энэ үед цохилж буй зүрхний зэргэлдээх хэвлийн хөндийг элэг эзэлж байна.
5 долоо хоног болоход бөөр бий болно.

Chapter 18   Yolk Sac and Germ Cells

Шар хүүдийд ирээдүйн нөхөн үржих эрхтэн бүрдүүлэх эсүүд үүссэн байна. 5 долоо хоног болоход эдгээр эс бөөрний орчим дахь үржлийн эрхтнүүд рүү шилжинэ.

Chapter 19   Hand Plates and Cartilage

Мөн энэ үед гарын алга бий болж эхлэх ба 5,5 долоо хоногт мөгөөрсний үүсэл эхэлнэ.
Дэлгэц дээр 5 долоо хоног ба 6 хоногтой үр хөврөлийн зүүн гарын алга, бугуй харагдаж байна.

Embryonic Development: 6 to 8 Weeks

Chapter 20   6 Weeks: Motion and Sensation

6 долоо хоног болоход тархины тал бөмбөлгүүд тархины бусад хэсгээс илүү түргэн томорно.
Энэ үед үр хөврөл аяндаа болон хариу үйлдэл хийн хөдөлдөг болно. Эдгээр хөдөлгөөн нь мэдрэл булчингийн хөгжилд шаардлагатай.
Үр хөврөлийн амны хэсэгт хүрэхэд толгойгоо арагш татна.

Chapter 21   The External Ear and Blood Cell Formation

Гаднах чих хэлбэрээ олж эхэлнэ.
Мөн энэ үеэр цусны эс үүсэх явц элгэн дотор үргэлжилж, лимфоцит бий болсон байна. Цусны цагаан бөөмийн энэ төрлийн эс дархлааны системд чухал үүрэгтэй.

Chapter 22   The Diaphragm and Intestines

Амьсгалахад оролцдог гол булчин өрц 6 долоо хоногт бүрэлддэг.
Гэдэсний зарим хэсэг хүй рүү түр орно. Физиологийн ивэрхий гэдэг энэ хэвийн үзэгдлийн үед хэвлийн хөндийн бусад эрхтэн өсөж хөгжих зай гарна.

Chapter 23   Hand Plates and Brainwaves

6 дахь долоо хоногт гарын алга нэлээд хавтгай хэлбэрээ олно.
6 долоо хоног ба 2 өдөрт тархины долгион бичигдсэн байна.

Chapter 24   Nipple Formation

Их биеийн хоёр талаар хөхний товч үүсээд дараа нь цээжний урд хэсэгт байраа олно.

Chapter 25   Limb Development

6,5 долоо хоногт тохой харагдаж, хуруунууд хоорондоо салж, гарын хөдөлгөөн ажиглагдана.
Яс үүсэх үйл явц эгэм, хоншоор ба эрүүний хэсэгт эхэлнэ.

Chapter 26   7 Weeks: Hiccups and Startle Response

7 дахь долоо хоногийн эцсээр зогьсолт ажиглагдана.
Цочролын хариу үйлдэл хөлийн хөдөлгөөн бас ажиглагдана.

Chapter 27   The Maturing Heart

Зүрх 4 тасалгаатай болж ерөнхийдөө хэлбэржинэ. Одоо зүрх минутад дунджаар 167 цохилж байна.
7,5 долоо хоног дээр хийсэн зүрхний цахилгаан бичлэг насанд хүрсэн хүнийхтэй төсөөтэй болсон байна.

Chapter 28   Ovaries and Eyes

Эмэгтэй үр хөврөлд 7 дахь долоо хоногт өндгөвч нь мэдэгдэнэ.
Нүдний нөсөөт торлог 7,5 долоо хоногт түвэггүй ажиглагдах ба нүдний зовхи хурдан томрох үедээ орно.

Chapter 29   Fingers and Toes

Гарын хуруунууд салсан байх ба хөлийн хуруунууд суурь хэсэгтээ л нийлсэн хэвээрээ байна.
Одоо үр хөврөл хоёр гараа ч, хоёр хөлөө ч нийлүүлж чадна.
Өвдөгний яс ч бүрэлдсэн байна.

The 8-Week Embryo

Chapter 30   8 Weeks: Brain Development

Тархи 8 дахь долоо хоногт өндөр хөгжсөн байх агаад үр хөврөлийн жингийн тэн хагас орчмыг эзэлнэ.
Тархи маш түргэн томорч байна.

Chapter 31   Right- and Left-Handedness

Энэ үед үр хөврөлүүдийн 75 хувьд баруун гар давамгайлсан шинж илэрнэ. Үлдсэн хувийн нь тэн хагас нь солгой, харин тэн хагас нь солгой ч биш, зөв гар давамгайлсан ч биш байна. Солгой байх эсэх нь ийм эрт тодорхойлогддог байна.

Chapter 32   Rolling Over

Хүүхдийн эмчийн сурах бичгүүдэд хүүхэд эхээс төрснөөсөө хойш 10 – 20 долоо хоног дээрээ хажуугаараа өнхөрч эргэдэг гэж заадаг. Яг үнэндээ энэ чадвар үр хөврөл амнион шингэнээр дүүрэн шар хүүдий доторх татах хүчин багатай орчинд байх үед төлөвшдөг. Харин эхээс гарсны дараа нярай хүүхэд татах хүчнийг даван туулах хүч хүрэхгүй учраас л хажуугаараа эргэж чаддаггүй байна.
Энэ үедээ үр хөврөлийн үйл хөдлөл идэвхэждэг.
Ингэхдээ удаан, түргэн, ганц удаагийн, эсвэл давталттай, өөрөө, эсвэл цочролоор хөдөлнө.
Толгойгоо эргүүлэх, хүзүүгээ сунгах, гараа нүүртэй хүргэх нь элбэгшинэ.
Үр хөврөлд хүрэхэд нүдээ анийх, эрүүгээ хөдөлгөх, гараараа атгах, хөлийн хуруугаа гозойлгох зэрэг хариу үйлдэл хийнэ.

Chapter 33   Eyelid Fusion

Нүдний дээд доод зовхи 7 – 8 долоо хоног дээр нүдний урдуур түргэн томорч, хоорондоо бага зэрэг уусна.

Chapter 34   "Breathing" Motion and Urination

Эхийн саванд агаар байхгүй ч 8 дахь долоо хоногт үр хөврөл байн байн амьсгалах хөдөлгөөн хийнэ.
Энэ үед бөөр шээс ялгаруулж эхлэх ба шээс нь амнион шингэн рүү зайлуулагдана.
Эрэгтэй үр хөврөлд төмсөг үүсэн бүрэлдэж байхдаа тестостерон буюу эрэгтэйн даавар ялгаруулж эхэлнэ.

Chapter 35   The Limbs and Skin

Дөрвөн мөчин дэх яс, үе, булчин, мэдрэл, судсууд насанд хүрсэн хүнийхтэй нэлээн төстэй болсон байна.
Эпидермис буюу үр хөврөлийн арьс 8 дахь долоо хоногт олон давхаргатай болж ирэх тул тунгалаг чанар нь ихээхэн алдагдана.
Амны эргэн тойронд үс бий болж, бас хөмсөг ургана.

Chapter 36   Summary of the First 8 Weeks

Үр хөврөлийн үе 8 долоо хоног болоод дуусдаг.
Энэ үед хүний үр хөврөл ганц эсээс 4 мянган анатомийн бүтэц бүрдүүлж буй 1 тэрбум орчим эстэй болж өсөж хөгжсөн байна.
Энэ үедээ үр хөврөл том хүний биед байдаг бүх бүтцийн 90 хувийг бүрдүүлсэн байдаг.

The Fetal Period (8 Weeks through Birth)

Chapter 37   9 Weeks: Swallows, Sighs, and Stretches

Ургийн үе нь эхээс төрөх хүртэл үргэлжилнэ.
Ураг 9 дэх долоо хоногт хуруугаа хөхөж эхлэх ба амнион шингэнээс ч залгиж мэднэ.
Ураг гараараа юм атгах, толгойгоо урагш хойш хөдөлгөх, амаа ангайх, хамхих, хэлээ хөдөлгөх, санаа алдах, суниах зэрэг хөдөлгөөн хийнэ.
Нүүр, алга, хөлийн улын мэдрэл хөнгөхөн хүрэхийг мэдэрнэ.
“Ургийн хөлийн уланд аяархан хүрэхэд” хөлөө өвдгөөр нь нугалах, хөлийн хуруугаа атийлгах хөдөлгөөн хийнэ.
Энэ үед нүдний зовхи бүрэн аниатай байдаг.
Төвөнх дотор дууны холбоосууд бий болж, дууны хөвч бүрэлдэж эхэлнэ.
Эмэгтэй урагт сав мэдэгдэх ба өндгөвч дотор нь оогони хэмээх боловсроогүй үржлийн эс ажиглагдана.
Энэ үеэс эрэгтэй эмэгтэй гаднах бэлгэ эрхтэн ялгагдаж эхэлнэ.

Chapter 38   10 Weeks: Rolls Eyes and Yawns, Fingernails & Fingerprints

Ураг 9 - 10 долоо хоногт огцом өсөж жин нь 75 хувиар нэмэгдэнэ.
10 дахь долоо хоногт нүдний зовхинд цочрол өгөхөд нүд нь доош эргэнэ.
Ураг энэ үед эвшээх, амаа ангайх, хамхих үйлдэл хийнэ.
Ихэнх ураг баруун гарын эрхийгээ хөхдөг.
Хүйд орсон гэдэсний хэсгүүд хэвлийн хөндийд буцаж орно.
Ихэнх ясанд ясжилт үргэлжилнэ.
Гар хөлийн хуруунд хумс үүсэж эхэлнэ.
Үр тогтсоноос хойш 10 дахь долоо хоногт хурууны онцлог хээ бүрэлддэг. Энэ л давтагдашгүй хурууны хээгээр тухайн хүнийг бусдаас хэзээ ч ялгаж болдог.

Chapter 39   11 Weeks: Absorbs Glucose and Water

11 дэх долоо хоногт хамар, уруул бүрэн хэлбэржинэ. Хүний биеийн бусад хэсэгтэй адил амьдралын үе бүхэнд уруул, хамар ч өөрчлөгдсөөр байх болно.
Ургийн гэдэс нь ургийн залгисан ус, глюкозыг шингээж эхэлнэ.
Хүүхдийн хүйс үр тогтох үед нэгэнт шийдэгддэг боловч одоо гаднах бэлгэ эрхтнээр нь хүйсийг нь ялгах боломжтой болсон байна.

Chapter 40   3 to 4 Months (12 to 16 Weeks): Taste Buds, Jaw Motion, Rooting Reflex, Quickening

Ургийн жин 11 - 12 дахь долоо хоногт 60 орчим хувиар нэмэгдэнэ.
12 долоо хоног өнгөрснөөр жирэмсний эхний гурван сар төгсөнө.
Энэ үед амны хөндий дотор амт мэдрэгчүүд бий болно. Эхээс төрөхөд амт мэдрэгчүүд зөвхөн хэл, тагнайд л үлдсэн байна.
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн 12 дахь долоо хоногоос эхэлж, 6 долоо хоног үргэлжилнэ.
Шинэ төрсөн хүүхдийн гэдэсний анх ялгарах бодисыг зунгаг гэдэг. Зунгаг нь хоол боловсруулах фермент, уураг, хоол боловсруулах системээс гуужсан амьгүй эсүүдээс бүрдэнэ.
Дээд мөчийн урт нь 12 дахь долоо хоногт биеийн урттай зохистой харьцаандаа бараг хүрсэн байна. Доод мөч зохих харьцаандаа хүртэл арай илүү хугацаа шаардагдана.
Одоо ургийн ар нуруу ба толгойн оройгоос бусад бүх хэсэг зөөлөн хүрэхийг мэдэрч хариу үйлдэл хийнэ.
Энэ үед хүйсээс хамаарсан хөгжлийн ялгаа ажиглагдаж эхэлнэ. Жишээлбэл эмэгтэй ураг эрэгтэйгээсээ илүү олон удаа эрүүгээ хөдөлгөнө.
Өмнө нь амны орчим цочрол өгөхөд арагш зайлах хариу үйлдэл хийж байсан бол одоо харин цочрол өгсөн зүг рүү эргэж амаа ангайна. “Чиглүүлэх рефлекс” гэдэг энэ хариу үйлдэл төрсний дараа ч хадгалагдаж, хөхүүлэх үед ээжийнхээ хөхийг олж үмхэхэд нь хэрэг болдог.
Хацарт өөх хуримтлагдаж эхлэн, нүүр хэлбэржих нь үргэлжилж, шүд үүсэж эхэлнэ.
15 дахь долоо хоногт чөмгөнд цус үүсгэгч эсүүд үржинэ. Цусны эсийн ихэнх нь чөмгөнд үүснэ.
Үр хөврөл 6 дахь долоо хоногоосоо хөдөлж эхэлдэг ч эх нь үрийнхээ хөдөлгөөнийг 14 – 18 дахь долоо хоногоос л мэдэрдэг. Энэ үйл явдлыг хүмүүс “хүүхэд хөдөллөө” гэлцдэг.

Chapter 41   4 to 5 Months (16 to 20 Weeks): Stress Response, Vernix Caseosa, Circadian Rhythms

16 дахь долоо хоногт хэрвээ эмчилгээний шаардлагаар ургийн хэвлийг зүүгээр хатгавал цусанд нь норадреналин буюу норэпинефрин даавар ялгарч түгшүүр цочролд орсны шинж тэмдэг илэрнэ. Нярай хүүхэд, насанд хүрэгсэд ч ийм төрлийн цочролд ороход дээрх даавар ялгардаг.
Амьсгалын системд гуурсан хоолойн салаа бараг бүрэлдэж гүйцнэ.
Энэ үед ураг цагаан бодисоор бүрхэгдэж хамгаалагдсан байна. Цагаан бодис нь ургийн арьсыг амнион шингэнд цочрохоос хамгаална.
19 дэх долоо хоногоос ургийн хөдөлгөөн, амьсгал, зүрхний цохилт цусны эргэлт болок хоногийн хэмнэлд орно.

Chapter 42   5 to 6 Months (20 to 24 Weeks): Responds to Sound; Hair and Skin; Age of Viability

20 дахь долоо хоногт бүрэн хөгжсөн дотор чихний кокле гэдэг сонсголын эрхтэн өсөж томорсоор гүйцэд хэмжээндээ хүрнэ. Энэ мөчөөс ураг өдөр өдрөөр янз бүрийн шинэ дуу авиа мэдэрнэ.
Зулайд үс ургаж эхэлнэ.
Арьсны бүх давхарга, бүтэц, булчирхай, үсний уутанцар хүртэл одоо боловсорсон байна.
Үр тогтсоноос хойш 21 - 22 дахь долоо хоногт уушги агаар амьсгалах чадвартай болж эхэлдэг. Энэ үеэс зарим ураг эхийн биеэс гадуур амьдрах чадвартай байдаг учраас энэ үеийг ургийн бие даан амьдрах чадвартай нас гэж үздэг. Эмнэлгийн шинжлэх ухааны урт удаан хөгжлийн үр дүнд эдүгээ дутуу төрсөн хүүхдийг амьдруулах боломжтой болоод байна.

Chapter 43   6 to 7 Months (24 to 28 Weeks): Blink-Startle; Pupils Respond to Light; Smell and Taste

24 дэх долоо хоногт зовхи дахин нээгдэж, нүд нь анивчдаг болно. Огцом чанга дуу чимээ аваад анивчих үйлдэл эмэгтэй урагт эрэгтэйгээсээ эрт төлөвшдөг.
Зарим судлаач хэт чанга дуу чимээ ургийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болно гэж дүгнэсэн байна. Юуны өмнө зүрхний нь цохилт урт хугацаагаар нэмэгдэж, хэт их шингэн залгилах, улмаар зан төлөв ширүүсэж болно. Хэт чанга дуу авианы нөлөөнд удаан байснаас ургийн сонсгол алдагдаж болно.
Ургийн амьсгалын тоо минутад 44 удаа амьсгал авах, гаргах хүртэл нэмэгдэж болно.
Жирэмсний сүүлчийн гурван сард тархи түргэн томрох агаад ургийн хэрэглэж буй нийт энергийн 50 гаруй хувийг хэрэглэнэ. Тархины жин 400 – 500 хувь нэмэгдэнэ.
26 дахь долоо хоногт нүднээс нулимс гардаг болно.
Хүүхэн хараа 27 дахь долоо хоногт гэрэлд хариу үйлдэл хийдэг болно. Үүнээс хойш бүх амьдралын турш торлогт хүрэх гэрлийн хэмжээ энэ хариу үйлдлээр зохицуулагдана.
Үнэр мэдрэхэд шаардлагатай бүх элемент бүрэн боловсорсон байна. Дутуу төрсөн хүүхдүүд дээр хийсэн судалгаагаар үр тогтсоноос хойш 26 долоо хоног гэхэд үнэр ялгаж чадаж байгааг тогтоожээ.
Амнион шингэнд чихэрлэг амттай бодис хийхэд шингэн залгих тоо нэмэгдэнэ. Харин гашуун амттай бодис хийхэд залгих нь багасна. Мөн нүүр царайгаа ч ярвайлгах зэргээр хувиргана.
Ураг хөлөө солбин алхах мэт хөдөлгөөн хэд хэдэн удаа хийж “сальто” эргэлт хийнэ.
Ургийн арьсан доорх өөхөн давхарга нэмэгдэх тусам арьсны нугалаас багасна. Өөх нь төрсний дараа биеийн температураа хадгалах, хэрэглэх энергиэ хуримтлуулахад амин чухал шаардлагатай.

Chapter 44   7 to 8 Months (28 to 32 Weeks): Sound Discrimination, Behavioral States

Ураг 28 дахь долоо хоног дээрээ дууны бүдүүн нарийныг ялгах чадвартай болсон байдаг.
30 дахь долоо хоногт ураг дунджаар цагийн 30 – 40 хувьд амьсгалах хөдөлгөөн хийнэ.
Жирэмсний сүүлийн 4 сард ураг тодорхой хугацаанд чиглэл бүхий хөдөлгөөн хийж байгаад, тодорхой хугацаанд завсарлаж амарна. Энэ бүх үйл ажиллагаа нь ургийн төв мэдрэлийн систем улам бүр нарийн зохион байгуулалттай болж хөгжиж байгааг илтгэнэ.

Chapter 45   8 to 9 Months (32 to 36 Weeks): Alveoli Formation, Firm Grasp, Taste Preferences

Барагцаагаар 32 дахь долоо хоногт уушгинд альвеол буюу уушгины цулцангууд бүрэлдэж эхэлдэг. Эдгээр нь хүүхдийг 8 нас хүртэл хөгжинө.
35 дахь долоо хоногт ураг гараа чанга атгадаг болно.
Ямар үнэртэй бодисын нөлөөнд байснаас шалтгаалан төрсний дараа ямар үнэрт дуртай байх нь тодорхойлогддог бололтой. Ээж нь жирэмсэн үедээ чихэр өвсний ханданд амт оруулдаг гоньд хэрэглэж байсан бол хүүхэд нь төрснийхөө дараа гоньдонд дуртай байх нь ажиглагдсан. Харин гоньд хэрэглэж байгаагүй эхийн хүүхэд гоньдонд бас дургүй байх нь харагдсан.

Chapter 46   9 Months to Birth (36 Weeks through Birth)

Ураг төрөх болохоороо “эстроген” хэмээх даавар их хэмжээгээр ялгаруулж, хүүхэд төрөх үйл явц эхэлдэг.
Энэ үед эхийн сав хүчтэй агшиж, хүүхэд төрнө.
Хүний хөгжил үр тогтохоос эхлээд, төрөх хүртэл, дараа нь түүнээс хойш ч тасралтгүй үргэлжилдэг цогц, динамик үйл явц юм. Хэвлий дэх хөгжлийн үе хүний насан туршийн эрүүл мэндэд шийдвэрлэх нөлөө үзүүлдгийг сүүлийн үеийн нээлтүүд харуулж байна.
Хүний эрт үеийн хөгжлийн тухай бидний мэдлэг ахихын хэрээр төрөхийн өмнөх ба төрсний дараах үеийн хүний эрүүл мэндийг хамгаалах бидний боломж ч сайжирсаар байх болно.




    Жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох нь


Жирэмслэх боломжтой хугацаа сарын тэмдгийн мөчлөгөөс хамааардаг. Тиймээс эдгээр өдрүүдийг мэдэхийн тулд сарын тэмдгийн хуанли хөтөлдөг байх хэрэгтэй. Ингэснээр өндгөн эс гадагшлах буюу овуляци болох хугацааг баримжаалан тооцож, улмаар жирэмcлэх боломжтой өдрүүдийг тодорхойлж болно.


Эмэгтэйчүүдэд сарын тэмдэгийн мөчлөг харилцан адилгүй, дунджаар 28-30 хоног байдаг. Сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед өндгөн эс өндгөвчнөөс гадагшилж, умайн гуурсаар дамжин умай руу хөдөлдөг. Хэрэв энэ үед эр бэлгийн эстэй уулзвал үр тогтож, энэхүү үр тогтсон эс маань умайн гуурсаар явсаар умайд орж, хананд нь бэхлэгдэн үр хөврөл болон хөгждөг. Хэрэв өндгөн эс үр тогтоогүй бол умайд бэхлэгдэх боломжгүй тул задарч устдаг. Овуляцийн дүнд гадагшилсан өндгөн эс үр тогтохгүй бол умайд бэхлэгдэхгүй. Умайд үр хөврөл бэхлэгдээгүй учир умайн дотор хана ховхорч, үүний улмаас цус гарч, бидэнд сарын тэмдэг байдлаар үзэгдэгддэг гэсэн үг.
Өндгөн эс гадагшлах буюу овуляцийн хугацаа эмэгтэй хүн бүрт адилгүй байдаг. Тэр ч бүү хэл сар бүр харилцан адилгүй хугацаанд тохиолдож болно.

Бид сарын тэмдэгийн мөчлөгийг биений юм үзэгдсэн (цус гарсан) эхний өдрөөс эхлэн тоолдог. Тэгвэл энэ мөчлөг дээр овуляцийг нэмээд үзье. Ингээд сарын тэмдэг ба овуляци гэсэн 2 үйл явц, сарын тэмдэгээс овуляци хүртэлх хугацаа, овуляцаас сарын тэмдэг хүртэлх гэсэн 2 хугацаатай мөчлөг төсөөлцгөөе.
Сарын тэмдэгээс овуляци хүртэлх хугацаа хэлбэлзэл ихтэй, ихэвчлэн 13-20 хоног байдаг.
Харин овуляци болсноос сарын тэмдэг хүртэлх хугацаа харьцангуй хэлбэлзэл багатай, ихэнх эмэгтэйчүүдэд 14 хоног байдаг. Бидний тооцоолох гол үндэс нь энэхүү 14 гэсэн тоо байх юм.
За тооцоогоо хийцгээе. Хэрэв сарын тэмдэг тогтмол бол тооцоход амархан.
Жишээ 1: Cарын тэмдэг тогтмол 28 хоногтой гэж бодьё. Овуляци болсноос хойш 14 хоногийн дараа сарын тэмдэг ирнэ. Тиймээс дараагийн овуляци нь 28-14=14 буюу сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 14дэх хоногт буюу мөчлөгийн яг дунд овуляци болно гэсэн үг.
Жишээ 2: Cарын тэмдэг тогтмол 25 хоногтой гэж бодъё. 25-14=11. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 11дэх хоногт овуляци болно гэсэн үг.

Жишээ 3: Cарын тэмдэг тогтмол 31 хоногтой гэж бодвол 31-14=17. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 17дах хоногт овуляци болно гэсэн үг.
Хэрэв сарын тэмдэг тогмол биш бол дараах аргаар тооцно. Үүний тулд сүүлийн саруудын мөчлөгөө тэмдэглэн хуанли хөтөлсөн байх хэрэгтэй. Сүүлийн 8-12 сарын тэмдэглэл байвал сайн.

Жишээ 4: Эхлээд хуанлиасаа хамгийн богино болон хамгийн урт мөчлөгийг сонгоно. Богино мөчлөг нь 26 хоногтой, урт нь 30 хоногтой байжээ гэж бодъё. Тэгвэл богино мөчлөгтэй үед 26-14=12 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 12дах өдөр, урт мөчлөгтэй үед 30-14=16 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 16дах өдөр овуляци явагдана гэсэн үг. Тиймээс энэ эмэгтэйн хувьд мөчлөг нь хэдий хугацаатай байхаас хамаараад сарын тэмдэгийн 12-16 дах өдрүүдийн хооронд овуляци явагддаг гэсэн үг юм.
Овуляци болох өдрөө тооцсон тул одоо тухайн өдрөө үндэслээд жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох боломжтой. Эр бэлгийн эс өндгөн эстэй умайн гуурсанд уулзаж үр тогтдог гэдгийг бид мэднэ. Өндгөн эс овуляци болсний дараах 16-24 цаг хүртэл үр тогтох чадвартай байдаг. Иймээс овуляци болох үеэр эр бэлгийн эс умайн гуурсанд очсон байх шаардлагатай. Эр бэлгийн эс эмэгтэйн биед орсноос хойш 3-5 хоног хүртэл амьдарч чаддаг учраас овуляцийн өмнөхөн буюу овуляцийн үед “унтвал” үр тогтоно. Тэгэхлээр жирэмслэх боломжтой өдрүүд нь овуляци болохоос өмнөх 3 өдөр болон овуляци болж байгаа тэр өдрүүд юм.
Одоо овуляцийг тооцсон өмнөх дөрвөн жишээн дээрээ үндэслээд жирэмслэх боломжтой өдрүүдээ хэрхэн тооцохыг үзүүлье.
Жишээ 1д: 14дэх хоногт овуляци болсон. Тиймээс өмнөх 3 өдрийг нь оролцуулаад сарын тэмдгийн 11,12,13,14 дэх өдрүүдэд жирэмлэх боломжтой гэсэн үг.

Жишээ 2т: 11дэх хоногт овуляци болсон. Тиймээс 8,9,10,11дэх өдрүүдэд жирэмслэх боломжтой.

Жишээ 3т: 17дэх хоногт овуляци. Тиймээс 14,15,16,17 дах өдрүүдэд жирэмслэх боломжтой.

Жишээ 4т: 12-16 дахь хоногуудад овуляци. Тиймээс 9-16 дах өдрүүдэд жирэмслэх боломжтой.

Эцэст нь хүүхэдтэй болох талаар бодож байгаа бол танд амжилт хүсье. Мөн жирэмслэлтээс хамгаалахад ч энэ аргыг ашигладаг. Гэхдээ сарын тэмдэгийн мөчлөгт өвчин эмгэг, стресс зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байдаг гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.



                                      Эрүүл жирэмслэлтийн 12 алхам

Хэрэв та жирэмсэн болсон бол өөртөө сэтгэл санааны болон бие махбодийн талаас анхаарал тавих нь чухал. Та дараах хэдэн зарчмуудыг мөрдсөнөөр өөрийн жирэмсний хэвийн явц болон эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг нэмэгдүүлэх болно.

Жирэмсний хяналтанд эрт орох
Сайн жирэмсний хяналт бол танд болон таны хүүхдэд маш чухал ач холбогдолтой. Эмчтэйгээ холбоо барьж жирэмсний анхны үзлэгт хэзээ орохоо төлөвлөөрөй. Энэ үзлэгийн үед таны жирэмслэлтийн хэвийн явцыг хянаж хүндрэл үүсэхээс сэргийлэх болно. Хэрэв та хяналтанд орох эмчээ сонгоогүй байгаа бол одооноос бодож эхлэх хэрэгтэй.
Зөв хоололт
Одоо та хоёр хүнд зориулж хооллох хэрэгтэй боллоо. Магадгүй хоногт зөвхөн 300 каллори нэмэлтээр хэрэгтэй гэдэгт та гайхаж байж болно. Уурагаар баялаг хоол хэрэглэх шаардлагатай. Хэрэв та жирэмсэн болохоосоо өмнө өдөрт 45 грам уураг хэрэглэдэг байсан бол одоо 70 грам хэрэгтэй. Мөн кальцийн хэрэгцээ бас нэмэгдэнэ. Та дутуу шарсан өндөг, шүүрхий болгосон мах, хөөрүүлээгүй сүү болон далайн гаралтай түүхий бүтээгдэхүүн болон хагас боловсоруулсан мах махан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь таны хүүхдэд таагүй нөлөө үүсгэж болно. Мөн загас мөнгөн ус болон бусад бохирдуулагч бодис их хэмжээгээр агуулсан байж болох тул хэрэглэхээс татгалзаарай.
Жирэмсний витамин хэрэглэх
Ихэнх жирэмсний витаминууд бусад стандарт мултивитаминуудтай харьцуулахад фолийн хүчил болон төмөрийг илүү хэмжээгээр агуулсан байдаг. Жирэмсэн болохоос өмнө болон жирэмсний эрт хугацаанд фолийн хүчил хэрэглэх нь чухал ач холбогдолтой. Фолийн хүчил хэрэглэснээр урагт мэдрэлийн гуурсны төрлөхийн гажиг үүсэх эрсдэлийг бууруулдаг. Та жирэмсэн болохын урд сараас эхлэн хоногт 400 микрограм фолийн хүчил хэрэглэж байх нь тохиромжтой. Харин жирэмсэн болсны дараагаар хоногт 600 микрограм болгон хэмжээг нь нэмэгдүүлээрэй. Та мөн төмөр хангалттай авч байна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Таны төмрийн хэрэгцээ жирэмсний хоёр болон гурав дах гурван сарын хугацаанд илэрхий өсдөг. Харин эдгээрийг хэрэгцээнээс илүү гарган ихээр хэрэглэх нь хортой гэдэгийг сайтар ойлгоорой. Витамины их хэмжээний тун, олон нэмэлт бүтээгдэхүүн, ургамалын бэлдмэлүүдийг эмчийн зааваргүй хэрэглэхээс зайлсхийгээрэй.
Дасгал тогтмол хийх
Сайн дасгалын программ нь таныг жирэмсэн үеийн илүүдэл жингээс сэргийлэх, эрч хүчтэй байлгах, янз бүрийн таагүй мэдрэмж өвдөлтөөс сэргийлэх, хөлний цусны эргэлтийг сайжруулах ,жирэмсний үеийн стрессийг давахад туслах зэрэг олон талын чухал ач холбогдолтой. Мөн таныг хүүхдээ төрүүлсний дараагаар хэвийн байдалдаа ороход хялбар байх болно. Дасгал хөдөлгөөн нь стрессийг бууруулах чухал арга болж өгдөг. Судлаачдын тогтоосноор хөдөлгөөний идэвхтэй байх нь таны цусан дах серотиний түвшинг ихэсгэж өгдөг. Энэ нь хүний тархины идэвтэй ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэсэн дүн гарчээ. Гэхдээ хэт ачаалал авах, хүнд юм өргөх хэт халах болон усгүйжихээс сэргийлэх хэрэгтэй гэдэгийг бүү мартаарай( жирэмсэн байхдээ саун, халуун баннд суухаас зайлсхийх хэрэгтэй).
Амралтаа тохируулах
Жирэмсний эхний болон хоёр дах гурван сард залхуу хүрэх, амархан ядрах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Үүнийг зохицуулах амархан, та ихийг хийж чадна. Хэрэв та өдөр унтаж чадахгүй байвал өөрийн хийх бусад хөнгөн зүйлсээс хийж болно. Мөн хөлөө өндөр юман дээр тавиад ном унших юмуу сэтгүүл үзэж болно. Иога, сунгалтын дасгал, гүнзгий амьсгалах, массаж хийлгэх зэрэг амралтын техникүүд нь таныг стрессээс гаргах сайн арга болохоос гадна нойронд сайн болгоно.
Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
Та жирэмсэн байхдаа ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Таны уусан согтууруулах ундаа таны цусны урсгалд орж ихсээр нэвтрэн таны хүүхдэд хурдан хүрдэг. Эцэст нь таны хүүхдийн цусанд таныхаас их хэмжээтэй алкоголийн түвшин үүсгэдэг. Өдөрт бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэх нь таны хүүхдийг жин багатай төрөхөөс гадна хэлд удаан орох, анхаарал төвлөрөлтийн хүндрэл, сурлагын хоцрогдол, хэт цочимхой болох зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг. Судлаачид согтууруулах ундаа долоо хоногт нэг удаа хэрэглэдэг байсан эхээс төрсөн хүүхэд хэрэглэдэггүй байсан хүний хүүхэдтэй харьцуулахад ширүүн зан авиртай, зан байдлын гажуудалтай байсныг тогтоосон байна. Согтууруулах ундаа хэрэглэдэг эхээс ургийн согтуурлын хам шинжтэй хүүхэд төрөх эрсдэл их байдаг. Энэ хам шинжид оюун ухааны болон хөгжлийн хоцрогдол, зан төрхийн өөрчлөлт, нүүр болон зүрхний гажиг зэрэг өөрчлөлтүүд багтдаг. Мөн согтууруулах ундаа хэрэглэх нь зулбах болон ураг амьгүй төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд жирэмсэн болсон болон жирэмсэн болох магадлалтай эмэгтэйчүүд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Шаардлагагүй эмийн хэрэглээнээс татгалзах
Таны хэрэглэсэн ямарч эмийн бодис таны цусаар дамжин хүүхдэд тань очиж үйлчлэх болно. Ялангуяа жирэмсний эхний гурван сард хүүхдийн эрхтэн системүүд үүсч хөгжиж байдаг байдаг тул эмийн бодисын нөлөөлөлд хамгийн эмзэг мэдрэмтгий үе байдаг. Хэрэв та жирэмсэн болсноо мэдэхээс өмнө эм ууж байсан бол хэрэглэхээ зогсоож эмчийн зөвлөгөө аваарай.
Тамхи татахгүй байх
Тамхи татах нь зулбах, өсөлтийн хоцрогдол үүсэх, ихэс ховхрох, дутуу төрөлт зэрэг хүндрэл үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Зарим судлаачид тамхитай холбоотойгоор уруул тагнайн сэтэрхий, хэвлийн урд ханын гажиг үүсэх эрсдэл нэмэгддэг гэж үздэг. Жирэмсний хугацаанд тамхи татах нь таны хүүхдийг хэвлий дотроо болон төрсний дараа нярай үедээ нас барах хүндрэл үүсгэхэд нөлөөлнө. Тамхинаас гарах нь хэзээ ч оройтохгүй. Та нэг ч гэсэн тамхи татаагүйгээрээ хүүхэддээ эрүүл өсч хөгжих боломж өгч байна гэсэн үг.
Каффейн хэрэглэхээс татгалзах
Эмэгтэй хүний каффейны хэрэглээ хоногт 200 мг аас бага байхийг зөвлөдөг. Энэ зөвлөмж 2008 онд хийсэн каффейн хэрэглэдэг эмэгтэйчүүдэд зулбах магадлал хоёр дахин их байдаг гэсэн судалгаанаас үндэслэн гарчээ. Үүнээс гадна каффейнд тэжээлийн бодис байдаггүй бөгөөд харин ч таны биед төмрийн шимэгдэх процессийг саатуулдаг байна. Мөн үүнийг хэрэглэснээс болж нойронд муу болох, толгой өвдөх, цээж гашуу оргих зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Коффее хэрэглэхээс татгалзах эсвэл каффейнгүй коффее хэрэглэх хэрэгтэй. Мөн каффейн агуулсан бусад бүтээгдэхүүд тухайлбал ундаа, шоклад, коффеетэй зайрмаг болон толгой өвдөх, ханиад хүрэх, харшлын үед уудаг зарим эмийн бодисуудыг хэрэгэлхээс зайлсхийгээрэй.
Орчноо аюулгүй болгох
Зарим төрлийн ажил таны хүүхдийн өсөлт хөгжилтөнд таагүй нөлөө үзүүлж болдог. Хэрэв та химийн бодис, хүнд металл, биологийн зарим агент, цацраг зэрэгтэй холбоотой ажил хийдэг бол ажлаа даруй солих шаардлагатай. Зарим төрлийн гэр ахуй цэвэрлэгээний бодис, шавь устгагч, шингэлэгч уусмал болон хуучин крантны зэвтэй ус зэрэг нь хорт нөлөө үзүүлж болох тул хэрэглэхээс зайлсхий. Өөрийн амьдарч байгаа орчин болон ажлын нөхцөл байдлын талаар хяналтын эмчтэйгээ ярилцаж зөвлөгөө аваарай.
Шүдний эмчид очих
Амны хөндийн эрүүл ахуйн тухай мартаж болохгүй. Шүдээ байнга угааж зориулалтын чигчлүүрээр цэвэрлэж байх хэрэгтэй. Жирэмсэн үеийн дааврийн өөрчлөлтөөс болж буйлны үрэвсэл амархан үүсэх эрсдэлтэй болдог. Прогестрон болон эстроген дааврын түвшин ихэссэнээс болж буйланд бактерийн өсөж үржих нөхцөл бүрдсэний улмаас буйл хавдах, цус гарах, эмзэглэл ихтэй болдог. Иймд сүүлийн 6 сар шүдний эмчид очоогүй бол даруй очиж үзлэгт ороорой.
Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал тавих
Жирэмсэн болсонтой холбоотойгоор олонх эмэгтэйчүүдэд сэтгэл санааны тогтворгүй байдал ажиглагддаг. Өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлсд хэт баярлах болон сэтгэлээр унамхай болох зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хэрэв сүүлийн хоёр долоо хоногоос илүү хугацаанд таны урмыг сэргээх ямар нэг юм ажиглагдахгүй байх эсвэл сэтгэл зовсон байдал удаан үргэлжилвэл мэргэжлийн эмчийн тусламж авах шаардлагтай. Жирэмсэн үеийн сэтгэл зовоосон асуудлууд нь таны өөрийн болон хүүхдийн тань эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй.






댓글 없음:

댓글 쓰기