Сөүлээр аялах маршрут

Сөүлээр аялах

Сөүлд чөлөөт цагаа өнгөрүүлж болох маш олон сайхан газрууд байдаг. Төрөл бүрийн парк цэцэрлэгт хүрээлэн болон Хан мөрний эрэг, эрэг орчмын амралтын паркууд гээд л ... ер нь тоолж баршгүй гэж хэлэхэд илүүдэхгүй хэмжээний маш олон сайхан газрууд бий. Эдгээр газрууд нь Сөүл хотын оршин суугчдын амьдрал ахуйн талаар олон гайхалтай зүйлүүдийг өгүүлдэг.
Цэвэр агаарт зугаалах нь манай эмчлүүлэгчдийн эрүүл мэндэд ямагт эерэг нөлөө үзүүлдэг. Агаарт гарах буюу зугаалах нь биеийн цусны эргэлтийг сайжруулж, хүчилтөрөгчөөр бие организмыг сэлбэж, урт хугацааны хүлээлт горьдлого болон оюун санааны стрессээс чөлөөлдөг.
Тиймээс ч танд Сөүл хотын үзэсгэлэнт газрууд дундаас хүний сэтгэл санааг ариусган сэргээдэгсайхан газар болох Буддын Сүм Бонынса (Bongeunsa)-ийг санал болгож буйдаа таатай байна.  Уг хийд нь 1498 оноос Солонгосын хойгийн нутаг дэвсгэр дээрх Буддын шашны үндсэн төв хэсгийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн билээ.





МизМэди эмнэлэг нь Сөүл хотын соёл, улс төр, бизнесийн амьдрал ид өрнөсөн хамгийн алдартай район болох Каннам дүүрэг буюу хотын хамгийн төв хэсэгт оршдог. Тиймээс зөвхөн албан газар офисууд, банк үйлчилгээний газруудаас гадна таныг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан олон сонирхолтой газрууд ч байдаг.

Тэдгээрийн нэг бол Коэкс (Coex) худалдааны төв юм.



Коэкс нь азийн хамгийн том газар доорх худалдааны төв юм. Тэнд та Addidas, NIke гэх мэт хамгийн олон төрлийн олон улсын брендийн дэлгүүрүүд болон мөн Солонгосын дотоодын брендийн дэлгүүрүүдээр орж шоппинг хийх боломжтой




Шоппинг хийхээс гадна та хүсвэл тохилог сайхан кафенд анхилуун үнэрт кофе болон амтат цайнаас сонгон захиалж алжаалаа тайлан амрах боломжтой.



Хэрэв та түүх соёл сонирхох дуртай бол Коэкст Солонгосын үндэсний хоолны нэрт музей  "Кимчимузейг үзэж сонирхох боломжтой.





Лотте Ворлд (Lotter World)
«Лотте Ворлд» нь адал явдал, нууран цэцэрлэг буюу гайхашигт арал, худалдааны төв, үндэсний музей, мөсөн гулгуур, зочид буудал, их дэлгүүр зэрэг газруудаар бүтэцлэгдсэн аялал жуучлал, зугаа цэнгэл, худалдаа, соёлыг нэг газраас үзэж болох маш том хэмжээний цогцолбор бүхий цэнгэлдэх хүрээлэн юм. Lotte World –н төв тайз болох Гарден тайз нь Lotte World-н гол тоглолт үзүүлбэрийн цөм бөгөөд төрөл бүрийн үзүүлбэрүүд, музикел шоу, сонирхолтой видео зэрэг төрөл бүрийн онцгой үйл ажиллагаа явагддаг
Жил бүр Lotte World-ыг 6 сая шахам хүн үзэж сонирхдог ба түүнээс 10%-ийг нь гадаадын жуулчид эзэлдэг байна. Энэхүү Парк нь жилийн 365хоногийн турш цаг агаарын ямар ч нөхцөл байдлыг үл харгалзан үүд хаалгаа нээдэг юм.









Солонгосын цэрэг дайны дурсгалын хөшөө

Солонгосын цэрэг дайны дурсгалын хөшөөний ордон нь 1994 онд өмнөд Солонгосын Сөүл хотноо анх байгуулагдсан. Музей хэлбэрээр баригдсан уг ордон нь өмнөд Солонгосын оролцож байсан бүхий л дайнд үзмэрчид биеэр оролцож байгаа мэт сэтгэгдэл төрөх хэмжээнд бүх зүйлсийг биеэрээ үзэж нүдээрээ танилцах боломжоор хангадаг. Музейд хэд хэдэн үзэсгэлэнгийн залуудад тавигдсан дурсгалын зүйлүүд болон бичиг баримтуудын дийлэнх нь олоннийтийн үзвэрт тавигдсан байдаг. Үүнд уг музейд 13мянга гаруй төрөл бүрийн үзмэрүүд тавигдсан байдаг.







댓글 없음:

댓글 쓰기