Манай үйлчлүүлэгчдийн өнөөгийн байдал


МизМэди эмнэлгийн эмчлүүлэгчдийн Сөүл хот дахь амьдрал!


Сөүл маш зочломтгой хот юмСөүл хотын оршин суугчид нь гадны зочдод маш ээлтэй, эелдэг ханддаг бөгөөд  Сөүл хот Азийн хамгийн аюулгүй хотуудын нэгт тооцогддогТэгвэл, хэрэв та нэгэнт манайхыг зорихоор шийдээд ачаа тээшээ бэлдэн нисэхэд бэлэн болсон бол юуны өмнө манай координаторт нислэгийнхээ дугаар, цагийг тодорхой мэдэгдэнэ үү!Сөүл Хот, МизМэди Эмнэлэгт тавтай морилно уу!


Хүрэлцэн ирэх!

Инчон нисэх буудалд хүрэлцэн ирснээр, гаалийн хяналтыг өнгөрөөгөөд ачаа тээшээ авсны дараа, та таблиц руу анхааралтай харах буюу латин үсэг бүхий нислэгийнхээ номерийг анхааралтай шалгана уу. Уг номер нь таны гарах ёстой гарцыг заана
Таныг тэр номер бүхий гарцаар гарч ирэнгүүт үүдэнд жолооч таны нэрийг бичсэн таблиц барин таныг угтах бөгөөд таныг эмнэлэг юмуу эсвэл байрлах буудалд тань хүргэж өгөх болно


Жолооч гартаа доорх загварын таблиц барин таныг угтана.






Манай эмнэлэг үйлчлүүлэгчиддээ координатор болон ар гэрийнхэнтэйгээ холбоо барих гар утас таны хүссэн хугацаагаар түр үнэгүй өгч ашиглуулдаг. Монгол руу утсаар ярихдаа та олон улсын ярианы карт ашиглах юмуу эсвэл скайп юмуу ямар нэг онлайн утсаар холбогдох боломжтой. IPhone юмуу өөр зарим нэг загварын утаснууд нь холболтын суурь формат хийх боломжтой бөгөөд та зөвхөн роумингээ анхаарах шаардлагатай

Хэрэв та эмнэлгээс хариуцдаг буудал, байр сууцны өрөөнд  орохоор төлөвлөж байгаа бол эмнэлгийн менежер таныг өрөөнд тань хүргэж өгч үйлчлэх ба өрөөнд байгаа эд зүйлсийг хэрхэн яаж ашиглах болон бусад гадна дотно ахуйн холбогдолтой зүйлүүдийг танд тайлбарлах буюу холбогдох мэдээллийг танд өгөх болно. 

Мөнгө!
Солонгост эмчилгээ үйлчилгээ, худалдаа арилжааны төлбөр нь үндэсний мөнгөн дэвсгэрт болох Солонгосын воноор хийгддэг. Конвертатор валют: http://quote.rbc.ru/cur/converter/

Та аливаа төлбөр тооцоог бэлнээр буюу бэлэн бус гэсэн 2 янзын аргаар хийж болно. Бэлнээр төлбөр тооцоог хийхийн тулд та мөнгөө зайлшгүй америк доллараар авч ирэх нь зүйтэй. Харин дараа нь доллараа Солонгосын аль ч банкинд воноор солиулж болох ба, эмнэлгийн ойролцоох томоохон банкууд юмуу эсвэл Сөүлийн аль ч хэсгийн ямар ч банкинд солиулсан болно. 
Яаралтай хэрэгцээтэй гэж үзсэн тодорхой хэмжээний багахан хэсгийг л та нисэх онгоцны буудал дээр солиулж болно.

 (VISA, Master Card, гэх мэт) банкны картуудыг та Сөүлд супермаркет, ресторан, кафе гэх мэт нийтийн үйлчилгээний газрууд болон ихэнх томоохон үйлчилгээний газруудад ашиглах боломжтой. 


Аж амьдрал!

Сөүлд байх хугацаандаа таныг тав тохитой амьдрахад тань тусалж эмнэлгийн координатор таны хүсэлтийг харгалзан үзэж байр буудал, зочид буудал, нэг өрөөтэй хувийн хөлсний байр зэргүүдээс танд санал болгох болно. Жишээлбэл, эмнэлгээс холгүй байрлах мотел "Мажор" гэхэд хоногийн 60мянган воны үнэтэй байна. 

Үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах үүднээс Мизмэди эмнэлэг нь Каннам дүүрэгт эмнэлгээс ердөө 5-10минутын зайнд орших хөлсний нэг өрөөтэй байруудыг хөлслүүлдэг.
Байрны үнэ нь тухайн өрөөний байршил, хэмжээнээс хамаараад өөр өөр байна.

Зарим өрөөнүүд нь сөүлийн эртний сонгодог хувийн сууцны өрөөнүүд байхад, зарим нь Сеул Резиденс (отель Seoul Residence) буудлын нэг өрөө байрууд байгаа. Байрны үнэ нь тухайн өрөөний байршил, хэмжээнээс хамаараад харилцан адилгүй. Тэгэхээр, хамгийн хямдхан үнэтэй өрөө нь нэг давхарт байрлах ба хэмжээгээрээ хамгийн бага нь байдаг.

Бүх өрөөнүүд нь орчин үеийн засвар чимэглэл хийгдсэн ба дотроо кондиционер, халуун,хүйтэн ус, ванны өрөө, гал тогоотой ба шал нь доороосоо халдаг. Мөн ахуйн бүх төрлийн хэрэгцээний зүйлс үүнд: автомат угаалгын машин, фен, шарах зуух, цахилгаан пилетк, ус буцалгагч, хөргөгч, индүү, индүүний ширээ, гал тогооны хэрэгсэл, ор хөнжлийн даавуу цагаан хэрэгсэл, дүш, нүүр гарын алчуур, нойлын өрөөний хэрэгсэл гэх мэт бүх зүйлээр тоноглогдсноос гадна кабелийн зурагт, интернет,  Wi-Fi ашиглах боломжтой.

Мөн байр буудлаас холгүй төрөл бүрийн дэлгүүр, супермаркетууд, солонгосын үндэсний хоол болон европ хоолны газрууд байдаг. 
Өрөө хөлслөхийг хүсвэл mizlove@mizmedi.com, rdolgormaa@yahoo.com мэйл                хаягуудаар ямар үнэтэй байранд нь ормоор байгаагаа болон хэр хугацаагаар байх        эсэхээ эртнээс мэдэгдэх хэрэгтэй. Бид таны хүссэн хугацаанд сул өрөө байгаа эсэхийг шалгаад танд хариу мэдэгдэх болно.

Байр, буудлын өрөөний зурагтай танилцахыг хүсвэл энд дарна уу.


 Каннамын эргэн тойрноор:

Каннам дүүрэг нь Сөүл хотдоо хамгийн нэртэй томоохон дүүргүүдийн нэгт тооцогддог.
Каннам Мизмэди эмнэлгээс холгүй алхаад орчих зайнд томоохон супермаркетууд болон зах байдаг.  Жишээлбэл, хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэгцээний зүйлээ та Каннам дүүрэгт орших E-mart, Lotte, Hyunday, Home Plus зэрэг томоохон супермаркетууд болон их дэлгүүрийн супермаркетуудаас худалдан авах боломжтой. 
Мөн  Lotte их дэлгүүрээс холгүй зах байдаг. 

Түүнээс гадна, каннамын энд тэнд өнцөг булан бүрт солонгос үндэсний хоолны газрууд болон европ хоолны ресторанууд, түргэн хоолны газрууд, coffee shopууд олон бий.





댓글 없음:

댓글 쓰기