Үр шилжүүлэн суулгалт түүний хийгдэх шат дараалал

Миз Мэди эмнэлэгт IVF(Хуруу шилний хүүхэд) ажилбар хийгдэх шат дараалал


 Хуруу шилний хүүхэд (гадна орчинд үр тогтоон умайд суулгах мэс ажилбар)

 IVF ажилбар гэдэг нь эмэгтэйн өндгөвчнөөс гүйцэд боловсорсон өндгөн эсийг гарган авч тусгай гарган авсан эр эстэй нэгтгэн тусгай зориулалтын хуруу шилэнд лабораторийн нөхцөлд  суулган 3-5хоног үрслүүлэн өсгөн бойжуулсны дараа тогтсон үр хөврөлийг эхийн умайд суулгаж жирэмслүүлдэг арга юм.

   Хэнд хийх вэ?

.Үрийн сувгийн шалтгаантай үргүйдэл/үрийн сувгийн бөглөрөл, гуурсан хоолойн наалдац/
.Эрэгтэй үргүйдэл
.Шалтгаан тодорхойгүй үргүйдэл
.Эндометриоз
.Зохиомлоор үр суулгалт давтан амжилтгүй болсон тохиолдолд хийнэ.



    Үр шилжүүлэн суулгах ажилбарын дараалал


    1. Өндгөвчнөөс өндгөн эсийн боловсролтыг сэдээх ба өндгөн эсийн боловсрох явцыг эхогоор хянах  


Эмэгтэйн хэвийн сарын тэмдгийн мєчлєгийн vед нэг буюу хоёр л єндгєн эс боловсордог. Нэг єндгєн эс нь гадна орчинд vр тогтооход хангалтгvй байдаг. Ийм учраас дааврын эмчилгээ хийж байж олон тооны єндгєн эс боловсруулах зайлшгvй шаардлага гардаг. Олон єндгєн эс боловсруулж, тvvнийгээ эмэгтэйн биеэс аван гадна орчинд эр бэлгийн эстэй нийлvvлж vр тогтоодог.
Хатгалт хийж авч байгаа єндгєн эс болгон vр тогтох чадвартай байдаггvй, мєн vр тогтсон єндгєн эс болгон умайд бэхлэгдэн цааш хєгжих чадвартай байдаггvй. Иймээс vр тогтсон єндгєн эсvvдийг шилж сонгож, умайнд найдвартай бэхлэгдэж цааш хєгжихийг нь авч суулгана. Тийм ч учраас аль болох олон єндгєн эс боловсруулахыг хичээдэг. Гэхдээ хvн бvрт нэг тєрлийн дааврын бэлдмэл, эмийн бодис, нэг тєрлийн схем эмчилгээ хийдэггvй. Тухайн эмэгтэйн нас, бие махбодийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгvй байдаг.
Дааврын тариаг тарьж олон тооны өндгөн эсийг үүсгэнэ. Өндгөн эс олноор үүсгэн гаргаж авснаар жирэмслэх магадлалыг  нэмэгдүүлдэг. Тухайн өвчтний өөрийн биеийн онцлог(насөндгөвчний үйл ажиллагаа, өмнөх өндгөвчийг сэдээх эмчилгээний үр дүн) зэргээс хамаарч тариа тарих аргыг шийдвэрлэнэ. Үүнд:

 A).Богино хугацааны арга

Сарын тэмдэг ирж эхэлсний 2~3дах өдрөөс эхлэн өндгөвчийиг сэдээх тариаг хийж эхэлнэ. Сарын тэмдгийн 6-дахь өдрөөс эхлэн 2-3хоногийн зайтайгаар Эход харж өндгөн эс боловсрох байдлыг ажиглана. Өндгөн эсийн боловсрох байдлаас хамаарч сарын тэмдгийн 6-7 дах хоногоос өндгөн эсийг жигд хэмжээгээр боловсруулах үйлчилгээтэй тариаг зэрэгцүүлэн хийж эхэлнэ. Өндгөн эс боловсорч гүйцсэний дараа өндгөвчийиг хэт өдөөх тариаг хийж эхэлнэ.



B). Урт хугацааны арга

Сарын тэмдэг ирэхээс 7-10 хоногийн өмнөөс эхлэн хэвлийн хэсэгт тариа тарьж эхэлнэ. Энэ тариа нь эмэгтэй хүний биеийн доторх гормоныг барьж,өндгөн эс хэт эрт боловсорч гадагшлахаас хамгаалдаг үйлчилгээтэй. Сарын тэмдэг эхэлсэн 3дах өдрөөс өндгөвчийг сэдээх тариаг хийж эхэлнэ. Үүний хажуугаар өмнө нь хэвлийн хэсэгт тарьж байсан тарианы дозыг тал хэмжээгээр багасгаж үргэлжлүүлэн тарина. Үүний дараах шат нь богино хугацааны аргатай адилхан явагдана


     Өндгөн эс боловсрох явцыг эхогоор хянах

Эмэгтэйн бие организмд тусгай зориулалтын дааврын эм бэлдмэлийг тарьж өндгөвчнөөс олон тооны фолликулыг үүсгэнэ.
Өндвөгчин дэх  фолликулын өсөлтийг дэмжихийн тулд  Гонадотропиныг \Gonal F, Menopur гэх мэт\ өдөр бүр хэвлийн хэсэгт тарина. Энэ үед  бэлгийн харьцааг тэвчих хэрэгтэй. Гонадотропин тарьснаас  хойш хэд хоногийн дараа,  өндгөвчин дэх фолликулын боловсролт, хэмжээ, тоо ширхэгийг тодорхойлохын тулд эхо шинжилгээ хийнэ.  Хэрэв шинжилгээгээр фолликулууд \цэврүүнүүд\  тохирох хэмжээндээ хүрээгүй бол хэмжээнд нь хүргэхийн тулд нэмэлт тарилга хийнэ. Ийм үед  ерөнхийдөө 8-12 хоногийн  эмчилгээ \тарилга\ хэрэгтэй болдог.  Заримдаа цусан дах дааврын түвшинг тодорхойлох цусны шинжилгээ хийнэ.

    2.  Өндгөн эс болон эр бэлгийн эсийг гаргаж авах

Өндгөвчийг сэдээх үйл явцын дараа өндгөвчийиг хэт өдөөх HCG тариаг тарьж 36 цаг болсны дараа өндгөн эсийг гарган авах ажилбарыг хийнэ. Ингэхдээ унтуулж мэдээ алдуулсаны дараа нарийхан утсан эхог ашиглан өндгөн эсийг гарган авна. Мэдээ алдуулалттай учраас өндгөн эс гарган авах ажиллагааны явцад өвдөлт байхгүй бөгөөд ажиллагаа дууссаны дараа 1 цаг орчим сэргээх өрөөнд хэвтэж амарч байгаад гэртээ харьж болно. Өндгөн эсийг гаргаж авсан өдрөөс эхлэн саванд үр сайн тогтоход туслахуйц үйлчилгээтэй дааврын тариа хийж эхлэнэ.
Өндгөн эс гаргаж авсан өдөр эр бэлгийн эсийг мөн (тусгай өрөөнд) гаргаж авна.


  Мэс заслын аргаар эр бэлгийн эсийг гаргаж авах

Үрийн шингэний суваг төрөлхийн гэмтэлтэй, үрийн шингэний суваг битүүрэлтэй, үрийн сувгийг сэргээх мэс засал амжилтгүй болсон тохиолдолд хөнгөн мэдээ алдуулан мэс заслын аргаар эр бэлгийн эсийг гарган авч үр шилжүүлэн суулгалт хийх боломжтой

3. Гадны орчин/Хуруу шилэн/-д үр хөврөл явуулах ба өсгөх

Гарган авсан өндгөн эсийн боловсролтын байдлаас хамаараад хуруу шилэнд нилээд хэдэн цагийн турш өсгөж томруулсаны дараагаар эмх цэгцтэй болсон эр эстэй нэгтгэн урвалд оруулна. Эр бэлгийн эсийн үр хөврөл явуулах чадвар нь хэвийн бус тохиолдолд эр эсийг өндгөн эсийн цитоплазмын дотор тусгай технологийн дагуу тарьж хийх арга(ICSI)-ыг ашиглан үр хөврөл явуулна




Эр бэлгийн эсийг өндгөн эсийн цитоплазмын дотор шууд тарьж хийх арга (ICSI)

Үр хөврөл өөрөөрөө явагдах боломжгүй тохиолдолд микроскоп ашиглан өндгөн эсийн цитоплазмын дотор эр бэлгийн эсийг шууд тарьж оруулан үр хөврөл явуулж, өсгөх арга юм. Энэ маягийн микро мэс ажилбарыг хийсэн ч хэлбэрт өөрчлөлт болон гажиг үүсэхгүй болно.

4. Үр хөврөл тогтсон эс буюу эмбрионыг шилжүүлэн суулгах

Үрийг тусгай зориулалтын зөөлөн нарийн гуурсан хоолойн дээр тавьж савны хананд байрлуулна. Ихэвчлэн өндгөн эс гарган авснаас 3 юмуу 5 хоногийн дараа тогтоосон үр хөврөлийг шилжүүлэн суулгах ажиллагааг гүйцэтгэнэ.Үр шилжүүлэн суулгасны дараа 1 цагийн турш хэвтэж амарч байгаад гэртээ харьж болдог. Гэртээ харьснаас хойш хэвийн амьдралдаа үргэлжлүүлэн орж болно. Хүсвэл суулгалтын дараа 1 хоног эмнэлэгт хэвтэж болно.

Үр/эмбрион/-ийг лазераар засах ажилбар (Assisted Hatching)

Эр бэлгийн эс болон өндгөн эсийн нийлэмжээр үр хөврөл явагдсан үрийг эхийн савны хананд байрлуулан өсгөхийн тулд үрийг хамгаалж байдаг гадна хальс/тунгалаг бүрхүүл/-ийг нимгэлэх буюу цоолох хэрэгтэй болдог. Энэ хальс хэт зузаан юмуу хатуу байх тохиолдолд саванд байрлуулах үед жирэмслэлт амжилтгүй болох магадлал өндөр байдаг. Энэ тохиолдолд үр шилжүүлэн суулгахаас өмнө фермент болон лазерын аргаар хальсны тодорхой хэсгийг нимгэлэх буюу цоолдог.

5. Жирэмсэн эсэхийг шалгах

Үр шилжүүлэн суулгаснаас хойш 11-12 дах хоногт жирэмсэн эсэхийг шалгахын тулд цусны шилжилгээ хийгдэнэ. Эхний ээлжийн цусны шинжилгээгээр жирэмсэн эсэхийг шалгасны дараа жирэмсэн байх магадлалтай бол 3-4 хоногийн зайтай 2,3-дах удаагийн цусны шинжилгээг хийнэ. Жирэмсэн байх магадлалтай тоо нь сайн өсч байвал 1-2 долоо хоногийн дараа Эхогоор ургийг шалгана. Жирэмслэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс өмнө нь хийж байсан дааврын тариа прогесторонийг жирэмснийг 8-9 дэх недель хүртэл хэрэглэнэ

                                              
 
                                                   












댓글 없음:

댓글 쓰기